Глобал Ацетилен Factory

Бидний тухай

Монгол улсын тэргүүлэх хийн үйлдвэрлэгч, нийлүүлэгч

Глобал Ацетилен Facility

Глобал Ацетилен ХХК

"Глобал Ацетилен" ХХК нь 2007 онд байгуулагдсанаасаа хойш аж үйлдвэрлэл, гагнуур, эмнэлэг, хүнс, лаборатори болон тусгай зориулалтын хийн үйлдвэрлэл, хангамжийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Бид Монгол Улсад бүх төрлийн хийг дотооддоо үйлдвэрлэн, олон улсын стандартын (MNS GOST, ISO) шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, шийдлийг салбар бүрт хүргэж, хийн хангамжийн хэрэглээний аюулгүй ажиллагаа, чанар, инженерчлэлийн дэд бүтцийг стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд анхаарч ирсэн.

Манай үйлдвэр жилдээ 5 сая м³-ээс дээш үйлдвэрлэл, улсын хэмжээнд 1,000+ байгууллага, 20+ төрлийн хий болон инженерчлэлийн иж бүрэн үйлчилгээгээр хэрэглэгчдээ хангаж, Монголын хийн салбарын дэд бүтцийн хөгжлийн нэг тулгуур болсон.

Бидний зорилго бол дэвшилтэт технологи & үйлдвэрлэл, инженерчлэлийн нарийвчилсан шийдэл, тээвэр логистикийг хослуулан, зах зээлд аюулгүй, үр ашигтай, стандартын дээд түвшний хийн бүтээгдэхүүн, үйлчилгээний экосистемийг бүрдүүлэхэд оршино.

Глобал Ацетилен тоон үзүүлэлтээр

Бидний амжилт

5M+
м³ хий жилд
1000+
Харилцагч байгууллага
25+
Төрлийн хий
15+
Жилийн туршлага
38+
Мэргэжилтнүүд

Алсын хараа

Монгол Улсад хийн үйлдвэрлэл, хангамжийн инженерчлэлд суурилсан, аюулгүй, хариуцлагатай, инновацлаг экосистем бүрдүүлж, салбарын хөгжлийг тогтвортой удирдах үндэсний үйлдвэрлэгч байх.

Эрхэм зорилго

Хэрэглэгч бүрийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, судалгаа шинжилгээ, хүнсний болон ахуйн хэрэглээнд зориулсан бүх төрлийн хийг чанартай, тасралтгүй, аюулгүй байдлын өндөр стандарттайгаар үйлдвэрлэн нийлүүлэх. Бид урт хугацааны түншлэлийг эрхэмлэж, хариуцлагатай бизнесийн зарчмаар салбарын хөгжлийг дэмжин ажиллана.

Манай давуу тал

Яагаад бидэнтэй хамтрах хэрэгтэй вэ?

Тогтвортой үйлдвэрлэл

Сард 88,700 м³ хийн үйлдвэрлэлийн хүчин чадал

Аюулгүй ажиллагаа

12,000 баллоны 300 бар даралтын техникийн магадлал

Олон улсын стандарт

ISO 9001, ISO 45001, MNS GOST гэрчилгээтэй

Туршлагатай хамт олон

38+ мэргэжлийн ажилчид, инженерүүд

Бидний үнэт зүйлс

Аюулгүй байдал

Бидний бүх үйл ажиллагааны гол шалгуур

Чанар

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, процесс бүрт олон улсын стандартыг мөрдөнө

Найдвартай байдал

Тасралтгүй хангамж, инженерчлэлийн баталгаатай шийдэл

Хариуцлага

Харилцагч, ажилтнууд, нийгэм, байгаль орчинд өгсөн амлалтаа биелүүлнэ

Шинэчлэл

Технологи, шийдэл, инженерчлэлийн түвшинг байнга сайжруулна