Манай үйлчилгээ
Хийн бүтээгдэхүүнээс эхлээд техникийн дэмжлэг хүртэл иж бүрэн шийдэл

ГАЛААС ХАМГААЛАХ АВТОМАТ СИСТЕМ – ИНЕРТИЙН ХИЙН ШИЙДЭЛ (IG541)
"Глобал Ацетилен" ХХК нь олон улсын стандартын шаардлагад нийцсэн инертийн хийн (IG541) автомат гал унтраах системийг ханган нийлүүлэх, угсралт суурилуулалтын иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг. Манай систем нь Дани улсад баталгаажсан ISO стандартын загвар дээр тулгуурласан бөгөөд банк, серверийн өрөө, музей, архив, үйлдвэрийн болон агуулахын орчинд эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хүний аюулгүй байдлыг хамгаалах найдвартай шийдэл юм.
IG541 систем нь байгаль орчинд ээлтэй, хүний биед хоргүй, озоны цоорол болон хүлэмжийн хий үүсгэдэггүй технологиор бүтээгдсэн. Энэ нь бусад (FM-200 HFC төрлийн хий) системээс ялгаатай нь агаарт 35–40 жил хадгалагддаг фторт бодис ашигладаггүй, дэлхийн дулааралд нөлөө үзүүлэхгүй, цэвэр, дахин цэнэглэгдэх шийдэл юм.
Бид системийн иж бүрэн загвар гаргалт, суурилуулалт, туршилт, даралтат савны техникийн магадлал, дахин цэнэглэлтийн үйлчилгээ зэрэг бүх үйл явцыг нэг дор гүйцэтгэдэг. Ингэснээр хэрэглэгчид импортын өндөр өртөг, урт хугацааны хамаарлаас ангид болж, эдийн засгийн болон цаг хугацааны хэмнэлттэй, дотооддоо бүрэн хяналттай систем ашиглах боломжтой болно.
Давуу талууд:

ХИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ
"Глобал Ацетилен" ХХК нь Монгол Улсад үйлдвэрлэлийн хийн ханган нийлүүлэлтийн салбарт тэргүүлэгч компани юм. Бид үйлдвэрлэл, гагнуур, эмнэлэг, лаборатори болон тусгай зориулалтын 20 гаруй төрлийн хийг хэрэглэгчдэдээ найдвартайгаар хүргэдэг.
Манай хийн бүтээгдэхүүнүүд Монгол Улсын стандарт шаардлагад нийцсэн бөгөөд үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн бүх шатанд аюулгүй ажиллагааг чанд мөрддөг. Тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүд, логистик системийн тусламжтайгаар бид нийслэл болон орон нутгийн 500 гаруй харилцагч байгууллагад бүтээгдхүүнээ тогтвортой, найдвартай хангаж байна.
Давуу талууд:

ДАРАЛТАТ САВ, ХИЙН БАЛЛОНЫ ТЕХНИКИЙН МАГАДЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ
"Глобал Ацетилен" ХХК нь даралтат сав, хийн баллон ашиглагч байгууллагуудад зориулсан техникийн магадлал ба баталгаажуулалтын иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Бид тусгай зориулалтын тоног төхөөрөмж ашиглан баллон, сав бүрийн аюулгүй ажиллагааг усан сорилтын аргаар 300 кгх/см2 (bar) хүртэлх даралтаар шалгаж, техникийн үзүүлэлтийг өндөр нарийвчлалтай тодорхойлон баллон тус бүрийн тайланг гаргаж өгдөг.
Энэхүү үйл ажиллагаа нь хийн системийн найдвартай ажиллагааг баталгаажуулж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах зэрэг чухал ач холбогдолтой.
Давуу талууд:

ХИЙН ХАНГАМЖИЙН ШУГАМ ХООЛОЙН УГСРАЛТ, СУУРИЛУУЛАЛТ БА ТОСГҮЙЖҮҮЛЭЛТ
"Глобал Ацетилен" ХХК нь эмнэлэг, лаборатори болон аж үйлдвэрийн байгууллагуудад зориулсан хийн хангамжийн шугам хоолойн угсралт, суурилуулалт, тосгүйжүүлэлтийн иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг.
Бид SS316 зэвэрдэггүй ган хоолой, зориулалтын хаалт, манометр, хамгаалалтын тоноглол ашиглан стандартын дагуу найдвартай угсралт гүйцэтгэнэ. Манай инженер, техникийн баг хэрэглэгчийн орчны нөхцөл болон аюулгүй ажиллагааны шаардлагад тулгуурлан оновчтой шийдэл боловсруулж, системийн даралт, урсгалын тогтвортой байдлыг бүрэн хангадаг.
Мөн хийн системийн доторх тос, бохирдлыг арилгах тосгүйжүүлэлтийн үйлчилгээ үзүүлж, өндөр цэвэршилттэй хий дамжуулах орчинг бүрдүүлдэг. Энэ нь хүчилтөрөгч зэрэг идэвхтэй хий ашигладаг системд галын аюул, даралтын алдагдал, тоног төхөөрөмжийн элэгдлээс сэргийлэх гол нөхцөл болдог. Тосгүйжүүлэлтийг чиглэлийн хяналтын байгууллагын батлагдсан журамын дагуу тусгай уусгагч бодисоор угааж, азотоор үлээлгэн хатааж гүйцэтгэдэг.
Эдгээр ажиллагаа нь үйлдвэрлэл, эрүүл мэнд, лабораторийн орчинд аюулгүй, үр ашигтай, найдвартай хийн дэд бүтэц бүрдүүлэхэд чиглэдэг.
Давуу талууд:

ДАРАЛТАТ САВТАЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ СУРГАЛТ
"Глобал Ацетилен" ХХК нь Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл Мэндийн төвөөс олгогдсон, даралтат шугам хоолойтой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа болон тээврийн аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулах зөвшөөрлийн дагуу сургалтыг зохион байгуулан даралтат савтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэх олгодог болно.
Сургалт нь онол ба дадлагын хосолсон хэлбэрээр явагддаг ба туршлагатай инженер, сургагч багш нар байгууллагын онцлогт тохируулан зөвлөгөө өгч, ажилтнуудын практик мэдлэгийг бодитоор нэмэгдүүлдэг.
Давуу талууд:
Манай үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах уу?
Мэргэжилтнүүд танд тусламж үзүүлэхэд бэлэн байна
Холбоо барих